PEEPHOLE
2011-02-14 12:51
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 910 удаа

зиа жоол аан уун, наануу цаануу гэх үү дээ..

гэсэн мэргэн санаа төрснөөр нэг өрөөнд хамт суугаа хэдэн хар юманд чиклаад хуваарилах ажлыг амжилттай явуулж дууслаа. ингэснээр эдгээр хар юм болон манай талын хоорондох зай барьж, байдлыг ажигласан тандалт-түншлэлийн харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдах бөгөөд харилцааны энэхүү шинэ үеийг хэрхэн нэрлэхийг манай талын дарга бөгөөд манай талын улс төрийн товчооны дарга, мөн эмэгтэйчүүдий хорооны дарга хундага маний бие бодлого, истартээг төлөвлөлтийн байнгын хорооны хурлаар авч хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа ба энэхүү чиклаад хуваарилалтыг амжилттай санаачилан, арга зальтай хэрэгжүүлсэн хундага маний өөрийн биеийг цаг үеэ гарамгай мэдрэн онч мэргэн санаа дэвшүүлэн, онцгой авхаалжтай ажилласныг нь үнэлэн хуваарилалтаас үлдсэн чиклаадаар шагнасугай.

гэсхийгээд цай уугаад чиклаад идээд суух нь энэ насны жаргал юмаа.

аан уун, наануу цаануу хийхийн тухайд бол, миний эгч билүү, миний эгчтэй нас ойролцоо хамаатны эгч билүү, нэг нь л бага байхдаа уйлаад байгаа дүүгээ саатуулах даалгавар аваад тэрэгний бариулаас нь бариад дуугүйхэн л хөдөлгөсхийгээд сууж. өнөөх нь бархирсаар. томчуудаас нэг нь “гүй чи наад дүүгээ аан уун, наануу цаануу гэл дээ” гэж.

мөнөөх зандруулж урвайсан саатуулагч тэрэгний бариулаас хөдөлгөнгөө “аан уун.. наануу цаануу..” гэж дорой дуугаран зогссийм гэдээээг.

аан уун, наануу цаануутай байцгаая! тус тусынхаа тэргийг хөдөлгөнгөө. аа балинтииний баярын тухайд бол маний өмнөх, өмнөхийн өмнөх балинтиинаар бамбаралдуулсныг уншина уу. маний бодол яг хэвээрээ.
гэх гэтэл ноднин цагаан сарын тухай, уржнан парацетамолын тухай бичсэн байхын.. үэхэхэ.

өмнөхийн өмнөхийн өмнөх жилийн бамбаралдуулалт
өмнөхийн өмнөхийн өмнөхийн өмнөх жилийн бамбаралдуулалт


үл хүлээсэн үүргийг оромдолтын аргаар гүйцэтгэсэн өөрийгөө магтан дуулаад орой ууж дулаацах улаан дарсаар шагнасугай.

жич: энэ блогмн-ын нүүрэнд бичлэгийн эхний хэдэн мөр тэр чигээрээ харагдах шараамаа.. олон мөртэй юм бичкүй бол тээ кк


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2011-02-17 | 14:45
oo tiimim shig bn
legionoo yuun amarhan erchee buuruuldiin? yostoi ingene gej bodsongui.

Холбоос | |
(хундага | )
2011-02-17 | 09:33
Зэрэглээ
энэ дор чэнн хүн чамд юм хэлээл байх шиг байна

орчид
бүхлээр нь хальт хараад хүн дүгнэдэг айхтар хүн бэ.

бүх харилцаа харилцан хангагдах эрх ашиг дээр тогтдог

гэдгийг мэддэггүймү? хаалгаа тийрч онгойлгов.

Такара
жаа.. ламтаан
өөр сургааль хайрла кк

Холбоос | |
(takara | )
2011-02-17 | 00:18
idex yum xayaad baidag xumuusiig buruushaaj bna, shirxeg budaa xayaval negd, ortei bolno, xoert, tsaana chin idex yumnu une delxii dayaar 29% nemegdsen gej bna shuu gants nodnin jil l gexed
za tegeed oor busad olsgolon xuuxduud geed tsaash bodvol zurx ovdchixno
saikhan uleegeed, sanaa setgeldee taarsan xeden maaniin ug shivshleg xeleed l idchixgui yu, yamar negen xoolni xordlogo xaldavrun ekh uusver bish bol l doo gexdee

Холбоос | |
(орчид (зочин) | )
2011-02-16 | 22:07
холбоосоор нь тийрэлтжин бүхлээр нь хальт харваас ,жилээс жилд энэ хүний балэнтийралтых нь чанар гарчигнаасаа өгүүлээд үзэл суртлын хэмжээнд уналтын цэх шулуун шугаман дээр тас наалттай байгаа нь юуныхав?
"түншлэлийн харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавих"энэ юу болжээнаа?
...мэт стратегийн багаж хэрэгсэл болгон ашиглаж буй зэргийг нь харваас чиклаадны наймаачдаас нэх ялгаагүй сэтгэл агуулаастай нь илт...

гараа наалдуулан хэдэн жиклаад бөмбөрдөх цаг ирэх тэр үед балентийнаас уучилал гуйна гэж найдан хаалгы нь зөөлөн хаагаад гарч одов оо

Холбоос | |
(legion | )
2011-02-16 | 12:44
yun khool und bolood yavchikhvaa ovoo naan uu tsaan uu gej bsan chin ene Zereglee yariani erch buuruulaad zvgeer

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 19:32
uuun olnii jishigeer etrvv.. tegelgui yahav. hvisiin davuu erh geheer bas neg oor ym baidiim baih gej bodool.. hvmsvvdiin dald utga-g tailah gej nasnii too dutahiin.
jamba boduul ah l biz. ymar er hvistenuu ch gelteish. termuu choco-g idlee geed neeh ongorood duuschih jijhen horvoo bish baiho..

Холбоос | |
(jamba (зочин) | )
2011-02-15 | 17:13
ungursun xorvoo geed zadlaad idex gejiine.

ene gazar chini em ni erdee choco ugdiin boloxoor... 3/14-d uvduud alga boloxoo medeyee bi...

Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 15:36
гэнэт л салхи дэгджийгаам шиг сэжиг хүрчдийн

хүн баярлуулах ч гоё оо, гол нь өөрт их тааламжтай кк

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 15:15
neg tsagaan mengetenguudee gej..

gehdee l bi ezen n taalagdku bol oor hvnd ogchdog l doo..

sayhan l ymdaa..
4chiklaadnii 2g n 2emegtei nzdaa, 2g n ooroo araas n guideg 2zaluustaa taraagaal duusgalaa..

tednuusiin bayrlajaagaa gej harhad bas taataishd..

Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 14:20
Зэрэглээ
дэмийманд сэжиглэдэг хүн чэнн тийм болчдым байшд кк



Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 13:22
aida idhed uchir bii etr gevuul uuun l gej bodiishd..

gehdee huisiin davuu tal geheer?

uulaasaa minii ogoh ch gej yu baihav

Холбоос | |
(jamba (зочин) | )
2011-02-15 | 13:01
xuisiin davuu talaaraa olsiim chini idej l taaraa. Idexed uchir bii.

Zereglee myaralzsan talaas yu ch avax bileedee.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-02-15 | 11:55
taanuur odoo yun aimariin bitii tegjaach bi lav taanuurt isto yu ch hylailgahuide
yostoi helchii

Холбоос | |
(хундага | )
2011-02-15 | 11:36
Такара
бас олзтой! БӨМХ!

Жамба
муухай санаатайн, бас идэх нь.


би эртүүд хүний өгсөн пэчээнийг хаяцышд, гэнэт гачан санагдаад үэхэхэ



Холбоос | |
(jamba (зочин) | )
2011-02-15 | 11:34
ajliin xuuxend xulxiduulchlaa geed gomdollood bsan xarin unuudur neg yum ireed ungursun ch gesen bayar xurgii ene ter gejiishuu. eldev shivshleg olon doloon yumtai baix vii gej xardax setgel turuud nutgiin arts xujeer utaj bgaad idnee.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)